Хайх үгээ бичээд Enter дараарай
Үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий орон тооны бус 10 техникийн хороог зохион байгуулан ажиллуулдаг. Эдгээр техникийн хороодод төр, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөлөл буюу тухайн салбар тус бүрийн сонирхогч талууд оролцдог.
Тус төв нь итгэмжлэлийн техникийн хороодын хурлыг тогтмолжуулах зорилгоор сар бүрийн сүүлийн долоо хоногийг техникийн хорооны 7 хоног болгохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2021 оны 9-р сард итгэмжлэлийн 4 техникийн хорооны хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, итгэмжлэлийн шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
Тус хороо 2021 оны 09-р сарын 29-ны өдөр хуралдаж, дараах 4 тохирлын үнэлгээний байгууллагад хийсэн итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
- “Нива трейд” ХХК-ийн Техникийн хяналтын алба (анхдагч итгэмжлэл);
- “Мөнх ерөөлт интернэйшнл” ХХК-ийн Техникийн хяналтын алба (анхдагч итгэмжлэл);
- “Армос” ХХК-ийн Техникийн хяналтын алба (анхдагч итгэмжлэл);
- “Амбер” ХХК-ийн Техникийн хяналтын алба (давтан итгэмжлэл).
Тус хороо 2021 оны 09-р сарын 30-ны өдөр хуралдаж, дараах 2 тохирлын үнэлгээний байгууллагад хийсэн итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
- СХЗГ-ын дэргэдэх Үнэт металлын сорьц тогтоох лаборатори (давтан итгэмжлэл);
- “Смарт лаб” ХК-ийн Байгаль орчин, геохимийн сорилт шинжилгээний лаборатори (итгэмжлэлийн хүрээ өргөтгөх).
Тус хороо 2021 оны 10-р сарын 01-ны өдөр хуралдаж, дараах 3 тохирлын үнэлгээний байгууллагад хийсэн итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
- “Юу Эм Эс” ХХК-ийн Барилгын материалын сорилтын лаборатори (давтан итгэмжлэл);
- “Монголын алт” (МАК) ХХК-ийн Евроблок, Виндоор үйлдвэрийн сорилтын лаборатори (давтан итгэмжлэл);
- “Трү Ти Ар Си” ХХК-ийн (хуучнаар “Монголын алт” (МАК) ХХК-ийн Технологийн судалгааны төв)-ийн сорилтын лаборатори (хүрээ өргөтгөх).
Газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо 2021 оны 09-р сарын 29-ны өдөр хуралдаж Иргэний нисэхийн үндэсний төвийн харъяа Шинэ нисэх буудлын Шатахуун хангамжийн лабораторид хийсэн итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, итгэмжлэх шийдвэр гаргалаа.