Итгэмжлэл гэж юу вэ?


Итгэмжлэл гэж юу вэ?

Тохирлын үнэлгээний итгэмжлэл гэдэг нь тохирлын үнэлгээний байгууллагын тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадвартайг нь албан ёсоор нотлон харуулсан хөндлөнгийн этгээдийн баталгаа юм. Энэ нь тохирлын үнэлгээний байгууллагуудын чадавхи, бие даасан, хараат бус байдлыг илэрхийлдэг учраас хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон сорилт, хэмжилт, шалгалт тохируулга, баталгаажуулалтын үйлчилгээг сонгох боломжийг олгодог.

Итгэмжлэгдэх нь сайн дурын үйл ажиллагаа юм. Мөн зөвхөн итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээ хийх ёстой салбар чиглэлийн талаар Монгол Улсын хуулийн зохицуулалт байдаг. 

Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай энд дарж  илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.